Хятадын “Ардын баатар” сайтын мэдээллээс…
2010 онд “007” нууц нэртэй хэрэглэгч нийтэлж байсан “Эх нутгийг минь буцааж өг” нийтлэлээс…
Монголын соёл нь хятад соёлоос ихэд өөр. Нүүдэлчин мал аж ахуй соёл нь хан Хятадын соёл хэзээ ч байгаагүй учраас энэ нь монголчуудыг өөрснийгөө өөр гэж нотлохын үндэс байдаг. Энэ соёл нь баруунаас улбаатай дэлхий нийтийн даяарчлал, зах зээл шилжилтийн уеэс улбаатай хөдөөгийн иргэдийн ядуурал, хотжилт зэргээс болж өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Аливаа улс үндэстний унаган соёл нь уствал тэр улс орон сөнөснөөс огт ялгаагүй.
Хятад соёлоор монголчуудыг өөрчлөнө гэдэг нь нэгэнт бэрх. Тиймээс Монголчуудын хотжилт, Америк маягийн даяарчлагдсан соёлын нөлөөг өөртөө ашиглан Монголын унаган соёлыг уусгах нь чухал. Америк, Солонгос кино, хөгжим зэрэг ихээр Ар Монголд нэвтэрч түүнд нь хүүхэд залуус нь олноороо автаж буй нь сайшаалтай.
Монголын унаган соёл тэдний толгойноос хусагдаж ямар нэгэн соёлын харъяалалгүй хүмүүс болж хувирсан цагт Хятад улсыг маш нааштайгаар хүлээн авч урих нь дамжиггүй. Монголын түүхээс хятадын эсрэг эрс бодлоготой байсан Сүхбаатар гэх мэт хүмүүсийг аль болох мартагнуулах нь ач тустай. Коммунизмийг муулах шалтгаанаар энэ асуудал амархан шийдвэрлэгдэж болно.
Ар Монгол дахь Хятадын талыг баримтладаг, Хятадад өртэй, хэнэггүй тэнэг улс төрчдөөр дамжуулан энэ алхмуудыг хийж болох юм. Тиймээс Монголыг улам ихээр даяаршуул. Унаган соёлыг нь угаан арчих зүйтэй.
2. Монголын төрд хятад гаралтай, хятадад элэгтэй улстөрчдийг удаан хугацаанд эрх мэдэлтэй байлгах. Тэднийг хамгаалах арга хэмжээг Хятад улсаас зохион байгуулах.
3. Монголын сэтгүүлчдийг хятадад байнга урьж хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр хятадууд бол сайн хүмүүс мессежийг монгол залууст хүргэх.
4. Хятад гаралтай, хятад сургууль төгссөн залуусыг төрийн албанд ажилуулж тэдэнтэй байнгын харилцаатай байх ёстой.
2 comments
omhii hujaa nariin heden myanganii bodlogo. uuniigee bieluuleh geed odoo hurtel uzej l baina.Hyataduud shaar shig haga userhed belen baigaa.ter ued tal bur tiishee haga usreed daraa ni ot aalz med humhiin toos bolno.
УИХ-ын ихэнх нь хятадын угшилтай нөхдүүд байгаа нь Хятадын аюулаас хамгаалахын явуулж байгаа бодлого хэрэгжиж байгаа нь сонгодог жишээ. Үүнийг л олон дахин ярьж хүмүүст хүргэх ёстой юм байгаа юм. Энэ бол ялгварлан гадуурхалт огт биш.Энэ бол монголын төрд аюул нүүрэлсний баталгаа. Иймээс энэ талаар ярих ёстой.