Сүхбаатар дүүрэгт харьяалалтай  “Пума Империал” зочид буудлын цахилгаан шат эвдэрч  хүн бэртсэн  хэрэг өчигдөр  (2017.08.01) гарчээ. Тухайн үед найман хүн 17 давхараас доошилж явсан ба шат таван давхараас унаж, хонгил, нэгдүгээр давхар хоёрын дунд гацсан байна.

Энэ үед зорчигчдын толгой эргэж, дотор нь муухайрсан төдийгүй хоёр хүний хөл хугарсан байж болзошгүй аж. Харин зочид буудлын ажилтнууд энэ тухай тайлбарлахдаа “Цахилгаан шатны даац хэтэрсэн. Тороос тасарсан юм байхгүй” гэжээ. Тус буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой 630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шаттай аж.

Хохирогчид энэ хэргийн талаар  тус дүүргийн цагдаагийн хэсэгт гомдол гаргаад байгаа юм байна.

By updown

10 thoughts on “Цахилгаан шат унаж, хүний амь нас эрсдэх дөхжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн