29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

батсайхан 29

БСШУС-ын сайдын тушаалаар 29 дүгээр сургуульд шалгалт хийсэн ажлын  хэсгийн дүгнэлт өчигдөр (2017.04.25) гарчээ. Тус сургуулийн захирал Б.Батсайханыг  хөдөлмөрийн гэрээгээр  хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байна. Түүнийг өнөөдөр (2017.04.26)  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар  ажлаас нь чөлөөллөө.

Нийслэлийн удирдлагууд өчигдөр 29 дүгээр тусгай сургуульд ирж,  сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгчийг томилох, алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд өнөөдөр (2017.04.26)  мэдээлэл өглөө. Цаашид тусгай сургуулиудад шалгалт хийхээр болов.