Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа хамрагддаг юм.
Энэ удаад Хяналт шалгалтын газраас гоо сайхны чиглэлээр ажиллагаа явуулж буй эмнэлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг 2017.04.18-25-ны хооронд удирдамжийн дагуу явуулж эхлээд байна.
Тэгвэл 2017.04.24-нд Хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраар ахлуулсан баг Эрүүл мэндийн яамны харьяа “ Найрамдал” эмнэлэг болон “Скай” эмнэлэгт ажиллалаа. Уг эмнэлгүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, эмчийн эмчлэх эрхийн сертификат болоод тус эмнэлгийн ажилтнуудын Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь ямар нэгэн зөрчилгүй, хууль ёсны дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байлаа.
Харин өмнөх шалгалтын явцад гадаадын иргэд биедээ бичиг баримтаа авч яваагүй хэд хэдэн тохиолдол гарсан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэгтэй” байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Тиймээс гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явахыг мэргэжлийн хүмүүс сануулж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР
1 comment
JgSgpe http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com