055050.jpg
2017-04-04 11:18
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-н хүртэл  загас агнахыг хориглодог. Амьтаны тухай хуульд заасны дагуу энэ үеэр загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн […]

7878.jpg
2017-04-04 10:49
Ипотекийн санхүүжилттэй холбоотойгоор иргэд “Монголбанк”-инд гомдол мэдүүлэх болжээ. Учир нь зарим банк “төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа, 8 хувийн зээл зогссон” гэх зэрэг худал мэдээлэл өгсөн байна. Монгол банкны зүгээс ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байгаа аж. Иймд тус банкнаас арилжааны банкиудад ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн […]

8989.jpg
2017-04-04 10:28
Нийслэлд 900 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна.  Үүнээс 200 автобусанд хөдөлгөөнт камер суурилуулжээ. Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран тус хяналтын камерыг ажиллуулж эхэлсэн байна. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Цаашид такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах […]

020202.jpg
2017-04-04 10:03
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Та бид хоёр Абу Дабид гурван сарын өмнө уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж байсан. Манай Эрчим хүчний сайд АНЭУ-д болсон сэргээгдэх […]

232323.jpg
2017-04-04 09:57
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын […]

445c2474d1794ef232b8cbfd4e284449original.jpg
2017-04-03 21:58
Машинаа эвдчихээд, дүүгийн гадаа сул хэвтэх хуучин микрогоор гурав хоног хөл дүүжлэв. Будаг нь халцарсан, навсайсан, төмөр нь харжигнасан ч мотор сайн, тун дажгүй. Ном зөөхөд даац сайтай. Гэвч халсан үедээ унтарчихаараа асахгүй болчихдог гэмтэй. Гэсэн ч үүргээ гүйцэтгэж, нэлээд юм зөөгөөд амжив. Харин энэ гурван өдөрт хүнийг унаж буй унаагаар нь үнэлдэг үнэлэмж нэлээд […]

lexus.jpg
2017-04-03 17:13
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Таванбогд моторс” компаниас 300 сая төгрөгөөр LEXUS-570 автомашин худалдаж авсан гэнэ. Албан хэрэгцээндээ ийм үнэтэй машин уналаа гээд бөөн дуулиан шуугиан болж байна. Гэтэл Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар гурвуулаа LEXUS-570 автомашин албандаа унадаг тухай мэдээлэл байгаа юм. Хэрэв Төрийн банкны […]

01-5.jpg
2017-04-03 16:38
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал дөнгөж сая өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн хорих ял, шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах […]

jiremsen.jpg
2017-04-03 16:29
Төрсний дараах үед эмэгтэй хүний сэтгэл санаа тогтворгүй байна. Өөртөө анхаарал халамж тавихгүй байх нь сэтгэл гутралын байдал үүсэх хөрс суурийг бий болгодог. Олон ээж нар өөрийнхөө сэтгэл санааны байдлыг чухалчилан бодож үздэггүй. Зарим нь хүүхэддээ л илүү анхаарлаа хандуулдаг. Харин та өөртөө илүү анхаарал халамж тавьж чадвал тэр хирээрээ хүүхдээ илүү асарч халамжилж чадна. […]

05-1.jpg
2017-04-03 16:04
2017 оны 4 дугаар сарын 03-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,821 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга”  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.72%-иар өссөн бол “Ган хэрлэн” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.83% хувиар уналаа. Энэ […]