Нийслэлд 900 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс 200 автобусанд хөдөлгөөнт камер суурилуулжээ. Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран тус хяналтын камерыг ажиллуулж эхэлсэн байна. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Цаашид такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Хөдөлгөөнт камерын тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад замын хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох гэнэ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу Нийтийн тээврийн автобусууд анх удаа хяналтын камертай болсон байдаг. Энэ нь тухайн автобусны урд талын замыг хянахын сацуу халаасны хулгайг илрүүлж байв.