“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Таванбогд моторс” компаниас 300 сая төгрөгөөр LEXUS-570 автомашин худалдаж авсан гэнэ. Албан хэрэгцээндээ ийм үнэтэй машин уналаа гээд бөөн дуулиан шуугиан болж байна.
Гэтэл Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар гурвуулаа LEXUS-570 автомашин албандаа унадаг тухай мэдээлэл байгаа юм.
Хэрэв Төрийн банкны захирлууд LEXUS-570 автомашин унадаг нь үнэн л бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн машинтай барьцаад байх хэрэгггүй юм. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” юу билээ, “Төрийн банк” ямар билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банк бол Улаанбаатарын төв дунд байрладаг автобусаар ажилдаа явсан ч болох газар, харин “Эрдэнэт үйлдвэр” Улаанбаатараас хэдэн зуун километрт байдаг уурхай шүү дээ. Тийм болохоор эхлээд Төрийн банк мэтийн төрийн өмчит компанийн захирлуудын унадаг, эдэлдэг зүйлд шаардлага, хэрэгцээг нь эхэлж хараад хасвал хасч, нэмбэл нэмэх нь зүйд нийцэх болов уу.
Эх сурвалж: www.aguulga.mn
2 comments
novsh
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч (нэрийг нь бичсэнгүй) албан хэрэгцээндээ манайхны унадаг Приус 20 унаж байгам даа ёс суртахуун ёс зүй эрхэм чанар үнэт зүйл уландаа гишгэсэн авч идэж ууж идэж хэрэглэхийн дон туссан шуналын бэрдүүд ээ ичиж амьдраач ард түмээн нэгийг бодож хоёрыг тунгаана биз