Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал дөнгөж сая өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн хорих ял, шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар болов. Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ.