Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-н хүртэл загас агнахыг хориглодог. Амьтаны тухай хуульд заасны дагуу энэ үеэр загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас аж.
Ихэвчлэн Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг юм байна. Өнгөрсөн жил манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар агнажээ. Иймд хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, зарахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь салбараас уриаллаа.