2017 оны 4 дугаар сарын 03-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,821 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.72%-иар өссөн бол “Ган хэрлэн” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.83% хувиар уналаа.
Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17 ширхэг үнэт цаас 1,589,500 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр “MSE ALL” индекс 823.82 нэгж болж 0.4%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,438,587,304,029 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ