.jpg
2017-04-21 11:31
Алеппогийн дагуул хотод өнгөрсөн бямба гарагт алан хядах ажиллагаа үйлдсэн хэт даврагчид дэлбэрэлт болох газарт аль болох олон хүүхэд байхаар тусгайлан зохион байгуулсан гэнэ. Алан хядагчид дүрвэгчдэд хоол хүнс, ус санал болгож, бүгд түүн рүү нь овоорох үед дэлбэрэлт үйлджээ. Энэ талаар тухайн өдөр алан хядах ажиллагаа болсон газарт байсан сэтгүүлч Ванесса Били “RT” агентлагт […]

tamhi.jpg
2017-04-21 11:16
Их хэмжээний тамхийг хууль бусаар хилээр гаргахаар завдсан Монголын дипломатчийг дөрөвдүгээр сарын 20-нд Украины хилчид Унгартай залгаа хил дээр саатуулсан талаар lenta.ru цахим сонин мэдээлжээ. Мэдээнд Украины хил хамгаалах албаны хэрэг явдлыг харуулсан дүрс бичлэгийг хамт байршуулжээ. Мөн их хэмжээний тамхийг дипломат шуудангаар халхавчлан авч явсан нь Хилийн хяналт шалгалтаар илэрсэн гэсэн байна. Беларусь Улсын дугаартай […]

erdenebat-2.jpg
2017-04-21 10:52
УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хянан шийдвэрлэсэн байна. Тиймээс цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Үүний дараа УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай […]

250-кг-жинтэй-эмэтэй.jpg
2017-04-21 10:40
Өдгөө 36 настай Эман Ахмед Абд Эл Ати бол дэлхийн хамгийн хүнд жинтэй египет эмэгтэй юм. Түүний биеийн жин 500 кг хүрсэнээс болж амь насанд нь аюул учирах дөхсөн бөгөөд өнгөрсөн онд биеийн байдал нь эрс муудсан билээ.  Нарийн мэргэжлийн эмч нар эмэгтэйг амьд үлдэх ганц арга бол биеийн жингээ бууруулах гэдгийг гэр бүлийхэнд нь […]

ardchilsan-nam-1.jpg
2017-04-21 10:35
-Ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-ыг төлөөлж Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан нарын долоон горилогчийн нэг нь нэр дэвшин, өрсөлдөх нь тодорхой боллоо- Өнөөгийн парламентад суудалтай гурван намаас өөрсдийн сонгосон нэг, нэг хүнээ удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд сойх эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, сөрөг хүчин АН, парламентад ганц суудал авсан МАХН гэсэн […]

man-erdene.jpg
2017-04-21 10:22
МАН-ын дотоод “зодоон” савнаасаа хальж, түмний нүднээс нуугдахаа болив. Ажиглагчдын хэлэх нь, сөрөг хүчингүй эрх баригчдын дүр төрх ийм байдаг гэх. Уг нь АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авч, бүлэгтэй ажиллаж байгаа. Гэвч энэ намынхан сөрөхөөсөө илүү тал засч, эсвэл таг дуугүй суудаг болсон. Тэгэхээр олны яриа ортой гэгчээр сөрөг хүчин байхгүй гэсэн үг. […]

.jpg
2017-04-21 10:13
Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгууллаа. Гэмт хэрэг их үйлдэгддэг газар, гудамж талбай, олон нийтийн газар эргүүл ажиллуулах иргэдийг оролцуулах зорилгоор тус аяныг энэ сарын 17-19-ны өдөр зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд Батлан  хамгаалах  их сургуулийн 300 сонсогч, Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч […]

tramp-solongos.jpg
2017-04-21 09:55
“The Wall Street Journal” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” гэх үгийг унагасан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын яриа Өмнөд Солонгост асуудал үүсгэж эхэлсэн байна. Хятадын Төрийн тэргүүнтэй уулзахдаа Солонгосын түүхийн сэдвээр ярилцсан тухай өгүүлсэн энэхүү ярилцлагын үеэр дурдсан үг нь Трампын өөрийнх нь үзэл бодол уу, эсвэл Ши Жиньпины үг үү гэдэг тодорхойгүй байгаа юм. […]

paris-00.jpg
2017-04-21 09:28
Өчигдөр (2017.04.20) Парисын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж цагдаагийн офицер буудуулан нас барж, нэг нь хүнд шархадсан байна. Цагдаагийнхны өөдөөс гал нээсэн этгээд буудуулж нас баржээ. Хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээж, буудуулж амиа алдсан этгээд бол манай шилдэг дайчдын нэг байсан гэж мэдэгджээ. Парисын албаныхан халдлага үйлдсэн этгээд хэн бэ гэдгийг тогтоосон […]

baigaliin-tsever-buteegdehuun.jpg
2017-04-20 17:04
Өнөөдөр (2017.04.20) Д.Сүхбаатарын талбайд “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа боллоо. Арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн Байгаль хамгаалах нөхөрлөлүүд өөрсдийн хийж бүтээсэн төрөл бүрийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд танилцуулан худалдаалав. Өнөөдрийн үзэсгэлэн худалдааны явцаас монголчууд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ үнэлдэг болж, хүний эрүүл мэндэд тустай, элдэв сөрөг нөлөөгүй хэмээн амьдрал ахуйдаа хэрэглэх хүсэл эрмэлзлэлтэй болсныг харж болохоор байлаа. […]