Өчигдөр (2017.04.20) Парисын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж цагдаагийн офицер буудуулан нас барж, нэг нь хүнд шархадсан байна. Цагдаагийнхны өөдөөс гал нээсэн этгээд буудуулж нас баржээ. Хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээж, буудуулж амиа алдсан этгээд бол манай шилдэг дайчдын нэг байсан гэж мэдэгджээ.
Парисын албаныхан халдлага үйлдсэн этгээд хэн бэ гэдгийг тогтоосон Гэхдээ тэдний хамсаатнуудыг олж тогтоохоос нааш нэрийг зарлахгүй гэсэн байна. Харин Исламын улс бүлэглэлийнхэн алдлага үйлдсэн этгээдийг “бельги” хочтой Абу Юсеф гэгч үйлдсэн гэжээ.