Өдгөө 36 настай Эман Ахмед Абд Эл Ати бол дэлхийн хамгийн хүнд жинтэй египет эмэгтэй юм. Түүний биеийн жин 500 кг хүрсэнээс болж амь насанд нь аюул учирах дөхсөн бөгөөд өнгөрсөн онд биеийн байдал нь эрс муудсан билээ. Нарийн мэргэжлийн эмч нар эмэгтэйг амьд үлдэх ганц арга бол биеийн жингээ бууруулах гэдгийг гэр бүлийхэнд нь мэдэгджээ. Тэрбээр биеийн жингээсээ болоод 25 жил гэрээсээ гараагүй аж. Энэтхэг эмч нар түүний амь насыг аврахаар болж өнгөрсөн нэгдүгээр сард жин бууруулах мэс засалд оруулжээ. Мумбай хотноо болсон мэс засал амжилттай болж эмэгтэй жингээ хоёр дахин бууруулж чадсан талаар ахлах эмч Муффаүал Лакдавала мэдэгдсэн байна. Одоо Эман Ахмедын биеийн жин 250 кг болж биеийн байдал нь сайжирвал дахин жин бууруулах хагалгаа хийх аж. Эмч нар түүний биеийн жинг хамгийн багадаа 120-150 кг болгохоор зорьж буй юм байна.