УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хянан шийдвэрлэсэн байна.
Тиймээс цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Үүний дараа УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийх аж.
Үдээс хойш 15.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм байна.