Их хэмжээний тамхийг хууль бусаар хилээр гаргахаар завдсан Монголын дипломатчийг дөрөвдүгээр сарын 20-нд Украины хилчид Унгартай залгаа хил дээр саатуулсан талаар lenta.ru цахим сонин мэдээлжээ.
Мэдээнд Украины хил хамгаалах албаны хэрэг явдлыг харуулсан дүрс бичлэгийг хамт байршуулжээ. Мөн их хэмжээний тамхийг дипломат шуудангаар халхавчлан авч явсан нь Хилийн хяналт шалгалтаар илэрсэн гэсэн байна.
Беларусь Улсын дугаартай “Мерседес” автомашинаар Монгол Улсын нэгэн иргэн их хэмжээний тамхи зөөж явсан нь илэрсэн бөгөөд саатуулагдсан монгол иргэн өөрийгөө Австри дахь Монголын дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэдгээ мэдүүлсэн аж.