01000003.jpg

2017-03-06 16:01
Монгол Улсын Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан “Хуралдай” бонд үнэ ханш, хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ Баасан гарагийн байдлаар 108 ам.доллар болж өсчээ. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банк”-ны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмгшдэд солих санал тавьж улмаар нийт 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бонд […]

vvvv.jpg

2017-03-06 15:54
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон. Энэ өдөр лхагва гараг тохиож байгаа учраас тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин гуравдугаар сарын 9-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

kkk.jpg

2017-03-06 15:32
Өнгөрөгч амралтын өдрүүдээр зам тээврийн ослоор 15 хүн бэртэж, хоёр иргэн амиа алджээ. Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, аймгийн салдаг уулзвараас баруун хойш 2 км-т Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын амь нас хохирсон байна. Замын цагдаагийн алба нийт 499 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 367 дуудлага […]

010101-1.jpg

2017-03-06 15:21
“Нүүдэлчдийн өвөл 2017” наадмын хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал суманд энэ сарын 2-нд эхэлсэн “Мөсний баяр”-ын мөсөн урлалын гранпри шагналыг сийлбэрч Д.Энхбатын “Далай ээжийн аялгуу” бүтээл хүртжээ. Өргөн уудам тал нутагт тархан суурьшиж, дөрвөн цагийг эрхшээл, эрс тэс уур амьсгал дунд нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн хөдөөгийнхний аж амьдралтай танилцуулах гол арга хэмжээний нэг нь Мөсний баяр юм. […]

zzzzz.jpg

2017-03-06 15:03
Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Тус улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр Монгол цэргүүд энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна.  Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн […]

00100001.jpg

2017-03-06 14:47
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ),  Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо (МҮСХНХ) хамтран “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” сэдэвт нэг сарын аяныг Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойн өдөр  зарлаж байна. Монголын улстөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бататгах, хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр 1990 оноос хойш олсон амжилт, хүрсэн түвшнээсээ ухарч болзошгүй чиг хандлага сүүлийн үед анзаарагдаж, […]

030303.jpg

2017-03-06 14:19
Нийслэлийн Байгаль орчны газар, (НБОГ) Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргалаа. Уг уриалгад: “Монголчууд бид байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягтай ард түмэн билээ. Гэвч эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд л хэрэглэж ирсэн хадгийг эрхэмлэх явдал сүүлийн үед алдагдсанаас мод, овоо, гүүр, хашаа зэрэгт хадаг […]

010202.jpg

2017-03-06 14:13
Хойд Солонгосоос оргож зайлж Өмнөд Солонгост ирж, мэдээлэл өгсөн хүмүүсийг 860 мянган доллараар урамшуулна гэж Сөүл мэдэгдлээ. Энэ бол өмнө нь амлаж байсан мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө аж. Урамшуулал шагналыг Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болох мэдээ мэдээлэл өгсөн хүмүүс авах боломжтой юм байна. Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх […]

0303.jpg

2017-03-06 13:59
Д.Трамп бямба гаригт (2017.03.04) твиттер хуудастаа ямар ч нотлох баримт дурдалгүйгээр “Сонгуулийн кампанит ажлын үеэр Б.Обамагийн засаг захиргааныхан Нью-Йорк хот дахь “Trump Tower” барилгад миний утасны яриаг чагнах төхөөрөмж суурилуулсан байсан” гэж бичжээ. Энэ жиргээг хүлээж авсан Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр “Д.Трампын мэдэгдэл худал. Ерөнхийлөгч Б.Обама хэнд ч хэн нэгнийг тагнах үүрэг өгч байгаагүй” гэсэн […]