pppp.jpg

2017-03-06 13:28
 Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд болсон. Тэмцээнд 35 орны 300 гаруй өндөр зэрэглэлтэй тамирчин оролцсон юм. Манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож 97 кг-ын жинд өрсөлдож алтан медаль хүртсэн билээ. Харин тэрээр эх орондоо эргэж ирээд 2020 онд болох […]

uuu.jpg

2017-03-06 13:21
Манай улс жилд 330 гаруй тэрбум төгрөгийн бор цаасан сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гаалийн мэдээгээр 2014 онд дэлхийн 17 улсаас 160 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол, цаасан бүтээгдэхүүн, 100 орчим тэрбум төгрөгийн хаяг шошго импортоор оруулж ирсэн байна. Нэг тонн цаасыг дундаар 2.3 сая төгрөгөөр авдаг бол хаягдал цаасаа урд хөрш рүү 5-50 төгрөгөөр […]

17101581_1341000112641190_1957379217_o_20170306121858.png

2017-03-06 12:49
Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн […]

abatuul.jpg

2017-03-06 12:45
Баттай эх сурвалжийн мэдээгээр Э.Бат-Үүлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн байна. Түүнийг газрын асуудал болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт ялсан хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанитай холбоотой асуудлаар шалгахаар болсон юм байна. Сар шинийн өмнөөс сонсогдсон энэ мэдээллийг харин Э.Бат-Үүлийн зүгээс үгүйсгэж байгаа. Тэрээр хотын даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард А/533 […]

0202-1.jpg

2017-03-06 11:40
Улаанбаатар хотын цагдаагийн газар Сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 163 үйлдлийг газар дээр нь илрүүлэн таслан зогсоож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол, сэжигтнийг олж тогтоосон байна. Дээрэм, булаалт, хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт нийт 51 цэгт […]

88.jpg

2017-03-06 11:32
Энэ онд Турк Улсад тэтгэлгээр бакалаврын зэргээр суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын нэгнээс эхэлсэнтэй холбогдуулж, тус Элчин сайдын яамнаас олон нийтэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr хаягт хандаж бүртгэлээ хийх бөгөөд бүртгэлийн системийн заавартай анхааралтай уншиж танилцах хэрэгтэй.Турк Улсын тэтгэлэгт бүртгүүлэх нь үнэ төлбөргүй тул бүртгэлтэй холбоотой ямар нэгэн эрх бүхий хувь хүн болон […]

010303.jpg

2017-03-06 10:58
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад […]

udirdah-ajiltan.jpg

2017-03-06 10:40
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг […]

0101-2.jpg

2017-03-06 10:35
Хойд Солонгосын эрх баригчид өнөөдөр (2017.03.06) өглөөний  07.36 цагт дөрвөн баллистик пуужин харвалаа. Пуужингууд 1000 орчим км зайг туулаад Зүүн тэнгист унасан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе пуужингийн гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдэгдсэн талаар CNN дамжуулжээ. Харин Пхеньян АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлснийг өдөөн хатгалга, цаашид дайралт […]

001-7.jpg

2017-03-06 10:08
Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сонины анхны дугаар 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр хэвлэгдсэн түүхтэй. Тиймээс энэ өдрийг Монголын сэтгүүл зүйн салбарынхан “Тогтмол хэвлэлийн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг хэмээн нэрийдсэн энэ хэвлэл анх 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн Төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг нь худалдаалдаг […]