Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд болсон. Тэмцээнд 35 орны 300 гаруй өндөр зэрэглэлтэй тамирчин оролцсон юм. Манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож 97 кг-ын жинд өрсөлдож алтан медаль хүртсэн билээ. Харин тэрээр эх орондоо эргэж ирээд 2020 онд болох Токиогийн олимпод Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.