Улаанбаатар хотын цагдаагийн газар Сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 163 үйлдлийг газар дээр нь илрүүлэн таслан зогсоож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол, сэжигтнийг олж тогтоосон байна. Дээрэм, булаалт, хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт нийт 51 цэгт 86 зөөврийн хяналтын камер суурилуулж ажиллажээ. Ингэснээр гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо 17-30 хувиар буурчээ.