2021-12-06 09:58
Гүржид болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалын эздээр Ираны тамирчид тодорлоо. Э.Содномпилжээ 244 кг-ээр мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар дэлхийн мeдальтан болсон байна. […]










