Монгол Улсын Засгийн газраас дүрслэх урлагийг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг бүтээл-2021” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, шилдэг бүтээлээ тодрууллаа.
Монгол Улсын Соёлын сайдын 2021 оны А/293 тоот тушаалаар томилсон мэргэжлийн зөвлөл “Оны шилдэг бүтээл-2021” үзэсгэлэнд дэлгэсэн 75 уран бүтээлчийн 86 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалт явуулсны дүнд зураач Б.Орхонтуулын “Өртөө” баримлын бүтээлийг “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан улсын сан хөмрөгийг баяжууллаа. Энэхүү үзэсгэлэнд оролцсон нийт бүтээлээр “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл 2021” каталог хэвлэгдэх юм.