Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс анх санаачлан уламжлал болон явуулж буй “Монголын археологи” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар археологичид 2021 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж шилдгүүдээ тодруулжээ.
2021 оны шилдэг судалгаа
1.Цагаан агуйд 2021 онд хийсэн археологийн малтлага судалгаа-Б.Гүнчинсүрэн А.М.Хаценович, Д.Базаргүр, Я.Цэрэндагва, Е.П.Рыбин, Д.В.Марченко, А.М.Клементьев, Г.Маргад-Эрдэнэ, П.С.Кравцова, И.В.Долгушин
2.“Тамирын голын Хүннүгийн эрдэнэс” төслийн малтлага судалгааны товч үр дүн-Ц.Төрбат, Б.Эрдэнэ, Ц.Цэлхагарав
3.Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулын дурсгалт газарт явуулсан бунхант булшны малтлага судалгааны урьдчилсан үр дүн-Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, Б.Баянсан, Л.Хүслэн, А.Намсрайжамц, Х.Уянга, Б.Амгаланбат, П.Баянсан, Э.Даваахүү
4.Ширийн чулуунд ажилласан 2021 оны хээрийн шинжилгээний ангийн урьдчилсан үр дүн-Д.Бөхчулуун, Аса Камерон, Д.Одсүрэн, Б.Батдалай, М.Адъяасүрэн, Ч.Амартүвшин
5.Харганын дөрвөлжин дэх Хүннүгийн хотын тууринд явуулсан 2021 оны малтлага судалгаа-Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, Б.Баянсан, Л.Хүслэн, А.Намсрайжамц, Х.Уянга,Б.Амгаланбат, П.Баянсан, Э.Даваахүү
2021 оны шилдэг гэрэл зураг
Дрон төрөлд-Н.Баярхүү
Хөрөг зураг төрөлд-С.Бат-Эрдэнэ
Археологи ба байгаль төрөлд-Ю.Болдбаатар нар тус тус шилдгээр шалгарчээ.