Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болохоор төлөвлсөн “Дэлхийн мисс 2021” тэмцээний финалын шалгаруулалт цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаагаар хойшлогдлоо.
Тэмцээнд оролцогчид, арын албаны ажилтнууд, багийнхан болон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдлээс хамгаалах үүднээс ийн хойшилсон бөгөөд 90 хоногийн дотор дахин товлох тухай “Miss World”-ыг зохион байгуулагчид албан ёсоор мэдээлсэн байна.
Вирусийн тархвар судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд Пуэрто Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцан зөвшилцсөнөөр уг шийдвэрийг гаргасан аж.