ОУХМ Б.Энххүслэн улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ

2021-12-17 18:30
899

Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм.

ДАШТ-д хурд сорьж буй ОУХМ Б.Энххүслэн улсынхаа дээд амжилтыг шинэчлэв. Токиогийн олимпод өрсөлдсөн тэрбээр 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 57,25 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг ахиулжээ.