Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоосон байна.
Тодруулбал, Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээгүй болсныг ар гэрийнхэнд нь мэдэгджээ. Иймээс Э.Энхбат начингийн эмчилгээг зогсоож, Монгол руу авчрахаар болжээ.
Эх сурвалж: UBN