Японы газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас Монголын Аэро Монголиа компанид Японд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгосноо зарлалаа.
Тус компани Нарита-Улаанбаатар чиглэлд 2022 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Мягмар, Баасан гарагуудад нислэг үйлдэх юм.
“Аэро Монголиа компани Airbus компанийн “A319” маркийн 141 хүний суудалтай шинэ онгоцтой болсон бөгөөд цаашдаа Наритагаас гадна Япон улсын Осака, Фүкүока хотууд руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
A319 нь 141 хүний суудалтай, 871 км/ц хүртэл хурдлах чадвартай. Дунджаар 6,940 км замыг нэг удаа туулах чадвартай уг онгоц 11,900–12,500 метр өндөрт хөөрөх бөгөөд 40 тонн жинтэй юм.