ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ромын Пап лам Францискийн 85 насны ойд баяр хүргэж, Оросын үнэн алдартны шашин болон Ромын католик шашны хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүссэн цахилгаан илгээжээ.
Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн Путины цахилгаанд “Орос болон Гэгээн хааны олон улсын хамгийн чухал асуудалд нэг байр суурьтай байсан бүтээлч уулзалтыг би чин сэтгэлээсээ санаж байна. Христийн шашинтнууд, түүнчлэн шашин хоорондын эрх ашгийн төлөө бид хамтын хүчин чармайлтаар олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдагдсан байна.
Мөн Оросын үнэн алдартны болон Ромын католик сүмүүдийн харилцааг хөгжүүлэх, Орос-Ватиканы харилцааг бэхжүүлэхэд Ромын Пап лам Францискийн оруулсан хувь нэмэр өндөр байдаг. Та бол бүхий л амьдралаа оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийг сахин мөрдөхийг сурталчлахад зориулсан хүн гэсэн мөрүүд тэмдэглэгджээ.
В.Путин Ромын Пап ламд Оросын зохиолч Федор Достоевскийн уран баримал бүхий хөргийг төрсөн өдрийн бэлэг болгож илгээсэн байна. Пап лам Франциск Достоевскийн бүтээлүүдийг сайн мэддэг нэгэн аж.