Бөхийн өмсгөл нэгдсэн стандарттай болно

2021-12-20 10:521min0
41

Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл уулзахаар болжээ.

Уулзалтад оролцогчидтой МҮБХ-ны “Барилдааны дүрэм”-д заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах талаар шийдвэр гаргах аж.

Тус уулзалт өнөөдөр 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй