Монгол Улсын дээд шүүх өнөөдөр нийт шүүгчийн хуралдаж, АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
АН өмнө нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлж байсан юм. Харин Дээд шүүх тэднийг хэнийг нь ч бүртгэхээс татгалзаж, дотоод маргаанаа шийдвэрлээд дахин хандахыг зөвлөж байсан. Тэгвэл О.Цогтгэрэл, М.Тулгат нар нэгдэж хуульд нийцэж байгаа нэгнийг маань намын даргаар бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн тул уг асуудлыг хэлэлцэх аж.