Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн ДАШТ ОХУ-ын Москва хотод үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 100 кг-д дэлхийн аварга Ш.Алтанбагана хүрэл медаль хүртэв.

WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод болов. Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медалиа нэгээр нэмлээ.

Ш.Алтанбагана ДАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, монгол түмнээ баярлуулаад байсан юм.

Тэрбээр 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа юм.

Мөн 2010, 2014 онд IPF, 2016 онд AWPC холбооны Ази АШТ-ээс, 2018 онд IPL холбооны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Үүний сацуу 2015, 2017 онд WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн