Дэлхийд монгол залуусын ур чадварыг харуулдаг “Монгол ур чадвар-2021” тэмцээн энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд долоон мэргэжлээр хоёр үе шаттай зохион байгуулагдав. Шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ.
Шилдгээр шалгарсан сурагчдыг нэрлэж байна. Үүнд:
- Гагнуурчин мэргэжлийн шилдэг оролцогч Герман-Монгол мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч Дашдондов овогтой Амаржаргал
- Токарьчин мэргэжлийн шилдэг оролцогч Дорнод аймаг дахь политехник коллежийн суралцагч Галхүү овогтой Очбаатар
- Мужаан мэргэжлийн шилдэг оролцогч Завхан аймаг дахь политехник коллежийн суралцагч Гүншир овогтой Хатанбаатар
- Өрөг угсрагч мэргэжлийн шилдэг оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч Отгонбаатар овогтой Нармандах
- Сантехникч мэргэжлийн шилдэг оролцогч Техник, технологийн политехник коллежийн суралцагч Ганхуяг овогтой Адъяадорж
- Цахилгаанчин мэргэжлийн шилдэг оролцогч Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Ариунаа овогтой Шинэхүү
- Тогооч мэргэжлийн шилдэг оролцогч Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Самдан овогтой Өсөх-Ирээдүй нар тус тус шалгарчээ.