Өнөөдөр (2021.12.18) “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк, шинэчлэл хийлээ. Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашины түлхүүр гардуулан өгөв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан. Сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байв.
Эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн нийт 10 шинэ автомашин, 2022 онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжирна гэж үзэж байна.