Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өвлийн улиралд автомашины техникийн бэлэн байдлыг хангуулах, улирлын нөхцөлд тохирсон бэлтгэл ажлыг хийж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.