АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт нар утсаар ярихдаа Зүүн Европ дахь Оросын бодлогыг эсэргүүцэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж Пентагон мэдэгдэв.
Мэдэгдэлд “Тэд Оросын зүүн Европт бий болгож болзошгүй тогтворгүй байдлын эсрэг тэмцэх зэрэг бүхий л асуудлын хүрээнд хамтран ажиллах талаар хэлэлцсэн. Мөн НАТО-ын эвслийн эв нэгдлийг хангах, батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах эерэг динамикийг хадгалах, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар дурдагджээ.