Монгол Улсын Ерөнхийлөгчийн Москвад хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийхдээ ОХУ-ын “Роснефть” компани Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд онгоцны түлш нийлүүлэх оператор компани болж бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээлсэн.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “ОХУ-ын “Роснефть” компани болон Монголын төрийн өмчит “Эрчис ойл” компанитай хамтарсан оператор компани байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр улсын төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, операторын үүргийг гүйцэтгэх буюу цэнэглэх боломж бүрдэнэ. Ингэснээр манай нефтийн салбарт шинэ хуудас нээж байгаа хэмээн IKON сайтад мэдээлжээ.