782-1024x561.jpg

2021-11-18 10:01
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэг тодорсон байна. Шилдэг аравт П.Батхуяг “Агь нүдэлж байна”, Г.Болормаа “Сэтгэлийн агь”, Г.Даваасүрэн “Нохойны нулимс”, С.Пүрэвсүрэн “Шаазгай үр”, Т.Дарханхөвсгөл “Тэнгэр дуугаргадаг хүн”, Б.Цоожчулуунцэцэг “Эх”, До.Цэнджав “Хийлч”, О.Энхжавхлан “Тэмдэгт нэгэн овоо”, М.Эрдэнэбат “Зүүдэлсэнгүй явлаа”, Х.Эрдэнэцэцэг “Уулын зөрөг зам” зэрэг өгүүллэгүүд […]

695.jpg

2021-11-17 16:29
Зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх,  найруулагч, зохиолч Питер Бросенс нарын хамтарсан “Нохойн орон” баримтат кино Амстердамын кино наадмын “Баримтат киноны ирээдүйн төлөв” хэсэгт шагналт, өвөрмөц хийцтэй 10 киноны хамт шалгарчээ. 23 жилийн өмнө бүтээсэн уг киног наадмын үеэр үзүүлж дараа нь уран бүтээлчидтэй ярилцах форум болох учир кино наадмыг зохион байгуулагчдын зүгээс найруулагч Д.Төрмөнх болон хамтран […]

996-1-1024x561.jpg

2021-11-16 18:25
Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино наадамд шалгарч  “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино”-ны шагнал хүртсэн Монголын уран сайхны “Шат” богино хэмжээний кино Оскарт өрсөлдөх эрх авчээ. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна-Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 […]

23-1-1024x561.jpg

2021-11-16 18:01
Монгол Улсын Соёлын Яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны  хүрээнд Монголын арьсан урлагийн “ХҮРЭЛ БУГА” нийгэмлэг, Монголын Шувуулахуй холбоо хамтран  “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал […]

123-2-1024x561.jpg

2021-11-16 17:10
Монголын Урчуудын эвлэлийн хороо ээлжит их хурлаа өнгөрсөн долоо хоногт хийж, шинээр Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гэвч  тус хорооны Ерөнхийлөгчөөр томилогдсон П.Ганбатыг хууль бусаар сонгогдсон гэж үзсэн уран бүтээлчид, зураачид эсэргүүцлээ илэрхийлж, шүүхэд өгөхөөр болжээ. Урчуудын эвлэлийн хороо нь мэргэжлийн урлагийн байгууллага бөгөөд дүрмэндээ “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж тодорхой […]

123-1-1024x561.jpg

2021-11-16 10:02
Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан. Энэ хүрээнд 16-21-ний өдрүүдэд Монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжих олон арга хэмжээ төлөвлөжээ. Үүн дотроос онцолвол, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерей хамтран 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн үзэсгэлэнг толилуулах гэж байна. Монголд анх удаа зохиогдох уг үзэсгэлэн Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд  болно. […]

782-1024x561.jpg

2021-11-15 14:59
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр дуусна. Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл  зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” гэж нэрээ өөрчилжээ. Уг наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна. Тус […]

245-1024x561.jpg

2021-11-15 14:49
“Монголын балетын хөгжил” сангаас зохион байгуулдаг Монголын балетын үндэсний дөрөвдүгээр уралдааны бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн хувьд тус наадмыг цахимаар явуулж буй бөгөөд 16-28-ны хооронд шалгаруулалтыг хийж дүнгээ танилцуулах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүгчдээс гадна олон улсад нэр хүнд бүхий эрхмүүд багтжээ. “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, Япон […]

55556-1024x561.jpg

2021-11-12 17:26
Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачилж, С.Удвал агсны мэндэлсний 100 жилийн ойн өдөрт зориулан УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн бүрийн урд улаан сарнай тавьж,  “Улаан цэцэг” УСК-ны постерыг байрлуулсан байна. С.Удвал агсны амьдралын түүхээс сэдэвлэсэн “Улаан цэцэг” УСК-г Монголын эмэгтэйчүүдийн холбооны саналаар жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U-Film” уран бүтээлийн нэгдэл бүтээжээ.

87-2.jpg

2021-11-12 17:08
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран “Бүргэдийн баяр 2021” аялал жуулчлалын үйл ажиллагааг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны арванэгдүгээр сарын 10-ны өдрийн 938 дугаар захирамжаар уг үйл ажиллагааг […]