Тамирчны энгийн амьдрал дундаас төрсөн чөлөөт бөхийн хоёр тамирчин амжилтад хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр нэг л өдөр тэдний нэг нь олон улсын нууц тагнуулын ажиллагаанд оролцоно. Олон улсын тэмцээнд оролцдог давуу байдал болон тулааны спортоор бэлтгэл хийсний үр дүнд бий болсон тамирчин хүний авьяас чадвар нь нууц даалгавруудыг биелүүлэхэд тусалдаг юм. Энэ “ажил” нь түүнийг нэг л өдөр баян болгосон шигээ хувь заяаг нь огцом эргүүлэгт аваачдаг.

“Лантана” гэж сонсоод хүний нэр гэж андуурч магадгүй. Энэ бол Олон улсын нууц байгууллагын нэр бөгөөд монгол хүн тус байгууллагад элсэж, тусгай ажиллагаа гүйцэтгэж байгааг кинонд харуулдаг.

Киног бүтээгч “Ангар” агентлаг энэ уран бүтээлээрээ Монголын кино урлагт нэгэн цоо шинэ урсгалыг бий болгохыг зорьжээ. Та “Лантана” уран сайхны киног Монголын бүх IPTV буюу Univision, Look TV, DDSH TV, Skygo, Voo-гээс үзэх боломжтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн