Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй билээ. Өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан дуулдаг Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулахаар болжээ.
Урт түүхийн домогт дуунууд, Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу, Уран хоолойн ганган шаглааг мэдрүүлэх “Тэнгэрийн салхи” ардын дууны тоглолт “Корпорэйт концертын танхим”-д 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 19:00 цагаас, арванхоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 18.00 цагаас тоглоно. Мөн ДДЭШ-ийн DDISHLIVE 900 болон Юнивишн-ийн Unilive88 сувгаар арванхоёрдугаар сарын 12-нд “Тэнгэрийн салхи” тоглолтыг шууд үзэх боломжтой.
Тоглолтод:
- Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ;
- Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжигчид, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар;
- Уртын дуучин Т.Баянжаргал;
- Уртын дуучин Л.Баяржавхлан;
- Драмын театрын жүжигчид;
- Дуучин Мачо нар оролцоно.