МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

2021-12-07 11:561min0
74

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

  •  Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр,
  • допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
  • Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг нэг жилээр /давтан үйлдэл/
  • Сумын заан Ё.Гантулга, Сумын заан О.Баяржаргал нарын барилдах эрхийг тус тус зургаан сараар хаслаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй