Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-39” наадам энэ сарын 24-д Соёлын төв өргөөнд болно.
Тус наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-нийг дуустал хүлээн авахаар болжээ. Шүлэг нь урьд өмнө наадамд уншигдаагүй, номонд хэвлэгдээгүй, шинэ бүтээл байх ёстой шаардлага тавигдаж буй. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй.