2021-11-10 15:18
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, “Женко” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болсон байна. Шагналыг маргааш […]










