Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин өнөөдөр “Ардын жүжигчин” цолоор энгэрээ мялааж байна.

Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа монголынхоо бахархал болсон тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхэлсэн юм.

Дуурийн дуучин Э.Амартүвшин энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртжээ.

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
  • 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан тэрээр 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан ажиллаж 2021 онд дэлхийн “ Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан Монголын бахархалт дуучин юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн