Туркт лирийн ханш унасны дараа Анкара, Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал болсон талаар Halk TV суваг мэдээлэв. Тус телевизийн мэдээлснээр жагсагчид Туркийн Засгийн газрыг огцрох, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг огцрохыг шаардсан байна.
Анкара хотод болсон эсэргүүцлийн жагсаал даамжирч, жагсагчид болон хууль сахиулах ажилтнуудын дундах мөргөлдөөн болон хувирчээ.
Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш уналт рекорд тогтоож, нэг ам.доллар 11.37-аас 13.21 лира болж буураад байгаа юм.