Үйлдвэрлэл хөгжсөн өнөө цаг үед шилийг 100% дахин эргэлтэд оруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хог хаягдлыг бууруулах, байгальд үүсэх сөрөг үр дагавруудыг багасгах боломж бүрдсэн юм.
Үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ компани нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өөрийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийнхээ шилийг эргүүлэн татан авч эхэллээ. “Шилээ дахин амьдруулъя” аяны хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт өөрийн харилцагчдаараа дамжуулан шил татан авах цэгүүдийг бий болгосон байна. Одоогийн байдлаар 40 дэлгүүр уг аянд нэгдсэн бөгөөд цаашид шил татан авах цэгүүдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.