Дуурийн дуучин Ч.Бадрал “The queen Sonjo International music competition” олон улсын А зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлжээ.

Тэрбээр энэ талаараа “Норвегийн алдарт хатан хаан Сониогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан гэдэг бол чанар чансаа өндөр, яалт ч үгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн хэдэн А зэрэглэлийн уралдааны нэг юм. Энэхүү уралдаан нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд энэ жил нийт 63 орны 501 дуучин дөрвөн үе шаттай өрсөлдсөнөөс Монгол, АНУ, ОХУ, Норвеги гэсэн орны зургаан дуучин финалын шатанд шалгарч Норвегийн нийслэл Осло хотноо өрсөлдлөө. Миний бие Монгол улсаасаа анх оролцож мөн анхны шагналтан боллоо. Энэ сайхан уралдааны шагналыг эх орондоо авч ирсэндээ баяртай байна” хэмээсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн