2017-11-22 09:26
Хойд Солонгосын иргэд өдгөө архи уух, дуулах, хөгжилдөх ямар нэгэн уулзалтад оролцох эрхгүй боллоо. Түүнчлэн Хойд Солонгосоос мэдээллийн хяналтыг бэхжүүлсэн талаар “Yonhap” агентлаг дурьджээ. Зугаацахтай холбоотой бүхий л арга хэмжээг хориглосон нь саяхан цөмийн туршилт явуулсантай холбоотой Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнд таагүй нөлөөлөл үүссэнийг зогсоох гэсэн оролдлого бололтой гэсэн Fox News таамаглаж байна.










