Сураггүй болсон Д.Сэржмядаг охины авга ахыг шалгаж байна

-Энэ онд  Замын-үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна-

Сураггүй болоод хоёр сар гаруй болсон найман настай Д.Сэржмядаг охины авга ахыг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж байна.  Арваннэгдүгээр сарын 2-нд өдрийн 12:10 цагт хичээлдээ явахаар гарсан охиныг хөршөөс нь өөр хэн ч хараагүй бөгөөд орон даяар эрэх хайх ажиллагааг үргэлжүүлж байгаа юм. Эрэн хайх ажиллагааны явцад 140 гаруй хүнийг байцааж, 30 гаруй хүний сэжигтнээр татжээ. Мөн Дархан, Төв аймгуудын хорих ангид долоо хүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Эрээн хотын цагдаагийн байгууллагаас охиныг хил даваагүй гэх мэдээллийг өгсөн бол дугаараа нууцалсан нэгэн иргэнээс охиныг тус хотод байгаа гэх мэдээллийг өгчээ. Энэ дагуу дугаарыг шалгахад Эрээн хотын дугаар биш байсан аж.

Б.Яруу

One thought on “Сураггүй болсон Д.Сэржмядаг охины авга ахыг шалгаж байна

  1. Нэргүй 2017-12-22 17:01 at 17:01

    mahs haramsaltai bain 76metiin gadnii gar hol bologsod hynaltaa saijiruulaache mongol ornii bvh suurin gazriig zai zavsargvi kaimarjuul

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн