Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багш нар цалингаа доод тал нь 1.6 сая болгохыг Засгийн газараас шаардаж, 1.6 сая төгрөг болгуулахаар ажил хаялт зарлаж байсан нь саяхан. Гэтэл багш нарын ёсзүйн асуудал өнөөдөр хөндөх сэдвийн нэг болж, тэдэнд хариуцлага тооцох ёстойг боловсролын орчинд үйлдэгдэж буй бага насны хүүхдийн хүчирхийлэл өнөөдөр харуулж байна.
Бага насны хүүхдийн хүчирхийлэл зөвхөн гэр бүлийн орчинд үйлдэгддэгүй, эрдэм номын өргөөнд үлгэр дууриалал авах ёстой багш нар хүчирхийлэгч болж байгааг “чимээгүй” хараад өнгөрөх ёсгүй. Ангийн багш нь сурагчаа зодсон, үг хэл амаар доромжилсон хэрэг байсхийгээд л гардаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Төв аймгийн Заамар сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах есөн жилийн сургалттай Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш н.Эрдэнэцэцэг найман настай хүү Өсөхбаярыг нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөсөн хэрэг гарсан. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн багш сурагчаа хананд шахаж “Аятайхан байхад давраад байгаарай за юу хөөе, Яасан овоо муу новш вэ хөөе чи” нүүр лүү нь алгадан, хөшиглөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Үүнд холбогдох албаны хүмүүс ямар тайлбар өгч, хэрхэн арга хэмжээ авах бол?
https://www.facebook.com/erdenetugs/videos/1865424000154485/
3 comments
хох нь бацаанууд
Bagshin zob dabartsan tanhai batsaanuudig zob l ym helj bnshde
bagshiin zuv.