Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээний нэг “Facebook”-ийн ажилчид хуурамч хуудас нээж, бусдын зураг ашигласан, лайк гуйсан, эсвэл постоо хуваалцахыг хүссэн “гуйлга гуйгч мэдээлэл” нээсэн хэрэглэгчидтэй жинхэнэ дайн өрнүүлэхээр болжээ.
Тус компанийн мэдэгдэлд дурьдсанаар “Facebook”-ийн ажилтнуудад үүнийг хийх хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө байгаа гэнэ. Тухайлбал, хуурамч аккаунт нээхийг оролдсон, эсвэл өөр хүний гэрэл зургийг ашиглах гэсэн бол нүүр таних технологиор үүнийг зогсоох юм байна. Ингэхийн тулд хэрэглэгчид өөрийнхөө нүүр царай, найзуудынхаа нүүр царайг тэмдэглэдэг болох ажээ. Энэ талаар “360” теле суваг мэдээлсэн байна.
Хуурамч хуудас нээгчид болон “гуйлга гуйгчид”-ыг шууд устгана. “Facebook”-ийн төлөөлөгчдийн тэмдэглэж буйгаар тэдний программ нь тусламж гуйсан жинхэнэ хүсэлт, алга болсон хүмүүсийн тухай мэдээллийг спамаас ялгах чадвартай гэнэ.