2017-12-19 10:331min00

Гаалийн байцаагч их хэмжээний эрдэнийн чулуу завшжээ

po c

Дорноговь аймгийн нутаг  Хатан булаг сумын Ханги боомт дахь гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэргийг хууль хяналтынхан шалгаж дуусчээ. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт 11 хэрэг шүүхэд шилжүүлсэний нэг нь эрдэнийн чулуу завшсан тус аймгийн байцаагчид холбогдох хэрэг юм.

Ц.Аринболд нь өнгөрсөн наймдугаар сарын 10-нд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн 76,8 кг чулууг хурааж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж сольсон болохыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсийнхэн тогтоожээ. Байгалийн чулууг иргэн Т.Оюун-Эрдэнэ  автомашинд нууж хилээр гаргахыг завдсан аж.

Өмнө нь энэ оны зургаадугаар сард Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хурал болж байв.